Гэрэл зурагчин Алекс Жон Бек (Alex John Beck) хүний царайны сонирхолтой зургуудыг авчээ.
Тэрээр хүний нүүрний хэсгийн хоёр талыг буюу царайны зөвхөн баруун хэсгийг хоёр удаа ашиглахад нэг төрх, зүүн хэсгийг хоёр удаа ашиглахад бас нэг өөр төрх гарч байгааг гэрэл зургаар баталгаажуулжээ.
Нэг талаараа энэ нь тэгш хэмтэй, тухайн хүнд байж болох төгс царайг бий болгож байгаа аж. Баруун, зүүн хэсгээс бүрдсэн зургууд хоорондоо огт адилгүй юм. Зарим хүний төрх нэг зурган дээр хүзүү нь бүдүүрч харагдаж байхад нөгөө зурган дээр туранхай харагдаж байна.
↧