Миний Монгол экспедиц нэвтрүүлгийн шинэ дугаар GOGOTV буланд нэмэгдлээ.
Жилээс жилд өөрчлөгдөн хувьсаж буй байгаль орчин, сараас сард холдон бүдгэрч буй нүүдлийн соёл, заншил, өдрөөс өдөрт орхин одож буй өтгөс буурлын сургаал. Энэ бүгдийг гэрэл зураг, дүрс бичлэгээр мөнхлөн хойч үедээ өвлүүлэн үлдээхийг зорьсон Миний Монгол Экспедицийн энэ удаагийн дугаарыг та бүхэндээ хүргэж байна.
Монгол экспедиц нэвтрүүлгийн өмнөх дугаарт Монгол улсын дөрөв дэх өндөрлөг цэг болох Сутай уул болон түүний царманд ургадаг вансэмбэрүү цэцгийн талаар, нутгийн буурайгийн түүх сургаалийг хуваалцсан билээ.
Байгаль дэлхийгээс хүйн холбоотой хүн төрөлхтөн элдэв өвчин зовлон туссан үед байгаль эхээсээ элбэрэл, энэрэлийг хүртэж эдгэж илааршдаг билээ. Тэгвэл энэ удаагийн дугаарт аяллын баг Увс аймгийн Зүүнхангай суманд байх Н.Чадраабал гэдэг анагаах ухаанд нэвтэрсэн буурайтай уулзаж сонирхолтой яриа өрнүүлжээ.
↧