Монголын бүх хүн шударга. Тэр дундаа улстөрчид туйлын шударга. Тэд эх орон, эгэл олныхоо төлөө зүтгэдэг. Харин ард олон тэднийг цаг ямагт харддаг. Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг гэдэгт нь итгэдэггүй. Гэхдээ тэдний итгэл нэг их чухал биш. Шударга хүн шударгаараа дуусдаг нь үнэн юм болохоор тэр байх. Тийм ч учраас Нийслэлийн Монгол Ардын намын дарга Ц.Сандуйд итгэхгүй байхын аргагүй. Тэрбээр ажил хөдөлмөрийн гараагаа нийслэлийн Газрын албанаас эхлүүлсэн. Албаны намтарт нь ердөө “газар” гэсэн ганцхан тодотгол бий. Хожим Нийслэлийн Монгол Ардын намын дарга болсныг нь эс тооцвол тэрбээр ажил мэргэжилдээ туйлын үнэнч нэгэн. Үүнийг нь үнэлэх олны тэргүүнд МАН-ын дарга М.Энхболд бичигддэг. Гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн хүн нь. Тийм ч учраас Нийслэлийн Ардын намын суудлыг тэрбээр ядах зүйлгүй өөрийн болгосон.
↧