Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Э.Бат-Эрдэнэ: Бүгдээрээ гутранги үзлээс зайлсхийе. Бидэнд асар их боломж байна

$
0
0
Монголын-Австрийн Залуучуудын Холбооны дэд тэргүүн Э.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Түүнийг залуучууд уран бүтээлч гэдгээр нь сайн танина. Харин нийгэмд үйлчлэх залуусын холбоонд удирдах албан тушаал хаших болсныг нь саяхнаас мэдсэн болов уу. Ингээд энэ удаа түүнтэй уран бүтээл бус залуучуудын сэдвээр ярилцлаа. -Ярилцлагаа танай холбооны үйл ажиллагааны талаарх асуултаар эхлэе гэж бодлоо. Монгол-Австрийн Залуучуудын Холбоо чухам ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ? -Манай холбоо гурван жилийн өмнө Монголд элэгтэй австри хүмүүсийн санаачилгаар байгуулагдсан. Эхэндээ Австрид манай улсыг сонирхсон хүмүүст мэдээлэл өгч тусалдаг байгууллага байсан. Харин яваандаа үйл ажиллагаагаа өргөжүүлж хүмүүнлэг, байгаль орчин, соёл урлаг, спортын гэх мэт олон талт арга хэмжээ зохион байгуулж ирлээ. Энэ жилээс манай холбоо Монголд “Эко клуб” нэртэй салбараа нээсэн. Харийн хүмүүс манай улсыг сонирхож, Монголын төлөө зүрх нь цохилоод байхад бид зүгээр сууж таарахгүй шүү дээ. Нөгөө талаар Австрид байгаа монголчуудаа идэвхжүүлэх зорилготой юм. “Эко клуб”-ын маань хамгийн анхны ажил “Мазаалайтай алхаж байна"хөтөлбөр болж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд дэлхийн алдарт дуучин Нана Квамэ Аброкваг эх орондоо урьсан. Уг хөтөлбөрөөр дамжуулаад Монголд ердөө 26-хан ширхэг үлдээд байгаа мазаалайг дэлхийн сонорт хүргэхийг эрхэм зорилгоо болгож байна. Ингэхдээ дэлхийн алдар хүндтэй хүмүүсээр дамжуулж олон улсын сонорт хүргэх юм. Түүний дараа энэ хөтөлбөрөө илүү өргөн цар хүрээтэй зохион байгуулна. Эхлээд бид мазаалайгаа дэлхийд таниулах хэрэгтэй. Дараа нь бусад алхмаа хийнэ. Энэ бол эх оронч үзлийн илэрхийлэл гэж бодож байна. Хэн нэгнийг харааж зүхэхээс илүүтэй бодит ажил хийхийг л гол зорилгоо болгосон.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles