“Алтай таван богд” ууланд осолдсон гавъяат тамирчин Л.Болдбаатарыг хайж буй эрлийнхэн багийнхан өнөөдөр авиралт хийж чадаагүй байна. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Энхжаргалаас 18:15 минутын үед утсаар тодруулга авлаа. Тэрээр “Өнөөдөр ослын газарт цасаар битүү шуурч, манантай байгаа учраас уулчид авиралтаа эхлүүлж чадсангүй. Маргааш өглөө эртлэн үүрээр охиноор нь газарчлуулаад осол болсон газарт авиралт хийж эрлээ үргэлжлүүлэхээр болсон” гэсэн хариултыг өглөө.
↧