Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Үнэ нэмэгдсэн ч үйлчилгээ нь яг хэвээрээ

$
0
0
Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос “Алдагдалтай ажиллаж байгаа учир тасалбарын үнийг нэмэхээс өөр арга алга” хэмээн өнгөрөгч сарын 23-аас эхлэн тасалбарын үнийг 100 төгрөгөөр нэмж 500 төгрөг болгосон. Тухайн үедээ энэхүү мэдээллийг хийсэн Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ц.Пүрэвсамбуу “Үнэ нэмэгдсэнээр үйлчилгээ ч сайжрах болно” хэмээн амлаж байсан ч харамсалтай нь өнөөдөр байдал яг хэвэндээ байгааг иргэд хэлж байна. Зарим жолооч нар жолооны ард тамхи баагиулж, утсаар ярьж, чанга дуугаар хараал урсгаж, өөрийн дуртай хөгжмөө хамгийн чанга дээр тавьдаг бол тасалбар түгээгч нь харьцаа муутай, зарим тохиолдолд тасалбар өгдөггүй, автобус нь бохир, хүйтэн гэх мэт өөрчлөгдөөгүй зүйлсүүд ажиглагдсаар л байна. Гэхдээ цөөн тооны үйлчилгээ сайтай жолооч кондуктор, цэвэрхэн автобус байдгийг дурдахгүй өнгөрч болохгүй ч дээрх зүйлс автобус үйлчилгээний нийтлэг дүрх төрх болоод байгаа билээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976