Өнөөдөр зургаан багц медалийн төлөө тамирчид өрсөлдөнө.
Пүрэв гаригийн өглөөний хөтөлбөр эрэгтэйчүүдийн цанын чөлөөт харайлтын ски-кросс төрлөөр эхэлж байгаа юм. Тус тэмцээний ялагчийг урьдчилан таамаглахад маш хэцүү. Учир нь өнгөрсөн улирлын Дэлхийн аваргын цомын төлөөх тэмцээнд зургаан өөр улсын цанын тамирчид ялалт байгуулж байсан. Францын Жан-Фредерик Шапюи, Ванкуверийн олимпийн аварга Швейцарийн тамирчин Михаэль Шмид, түүнчлэн Канадын Дэвид Данкан, Шведийн Виктор Элинг-Нурберг, Австрийн Андреас Матт нар цанын чөлөөт харайлтын Дэлхийн аваргууд, хүчтэй өрсөлдөгчид юм.
↧