Зүүн бүсэд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхээр Засгийн газар тогтоол гаргаж, өвчин тархсан гурван аймгийн есөн сумыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан Хүй долоон худагт энэ сарын 23-нд товлоод байсан “Дүнжингарав-2014”, Өвөрхангай, Өмнөговь аймагт ирэх гуравдугаар сарын 2-нд зохион байгуулах хангай, говийн бүсийн уралдаануудыг цуцалсан.
Өвчин гарсан нь сайн хэрэг биш ч, жавар тачигнасан хахир цагаар хүүхэд, морь тамладаг ээлжит зэрлэг цэнгүүн болохгүй нь алга ташмаар үйл явдал боллоо.
Энэ сарын эхээр Хүүхдийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комисс хахир цагт хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх уриалга гаргасан ч, Уяачдын холбоо тоосонгүй. Үнэндээ бол өвлийн хүйтэнд морь уралдуулж, хахир жаварт хайруулсан хүлэг, хөлдүү газарт унаж бэртсэн хүүхдийн шаналлаар цэнгэл хийхийг Монголчуудын олонх нь дэмждэггүй.
↧