Нийслэлийн шүүх Төрийн өмчийн хорооны хүсэлтийг хүлээн авч, Лениний музейтэй холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр өглөө Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон ч МАН-ын хүсэлтээр ирэх сарын 7-ны өдөр хүртэл хойшлуулсан байна.
Ингэснээр Лениний музейн гэх тодотголтой шүүх хурал гурав дахь удаагаа хойшилж байгаа юм. Анх ССАЖЯамнаас одоогийн өмчлөгч гэх МАН-д музейн барилгыг чөлөөлж өгөх шаардлагыг хүргүүлж удаа дараа албан бичиг хүргүүлсэн боловч МАН-ын зүгээс ямар ч хариу ирүүлээгүй тул ийнхүү шүүхэд өргөдөл гарган шийдвэрлүүлэхээр болсон юм.
Г.Төгс
↧