Монгол Улсын гавъяат тамирчин, Уулын спортын ОУХМ Лувсандашийн Болдбаатар агсаныг Улаанбаатар хотод өчигдөр авчирчээ. Монголын Уулчдын үндэсний холбоо, Мөсөн авиралтын спортын холбооноос талийгаачийн цогцосыг эрж, олох ажилд оролцсон БӨ аймгийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хил хамгаалах албаны нийт хамт олон баярлаж байгаагаа илэрхийлж байна.
↧