Засгийн Газраас 2014 оны үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарлаж дотоодын үйлдвэрлэл хөгжүүлэхэд бодлогоо чиглүүлнэ гэж мэдэгдсэн.Энэ бодлогынхоо хүрээнд импортыг орлож экспорт нэмэх үйлдвэрлэлийн төслийн санал хүлээн авч нээлттэй өрсөлдөх боломжийг хувийн хэвшлийнхэнд олгосон билээ. Энэхүү сонгон шалгаруултад тэнцсэн аж ахуйн нэгжүүдийн шинэ бүтээгдэхүүн гаргах, импортыг бууруулах зорилтот төслүүд амжилттай хэрэгжсэнээр үйлдвэржилтийг дэмжих Засгийн газрын бодлогын үр дүнд бодит нэмэр болох учиртай. Энэхүү төслийн сонгон шалгаруулалтад “Майнд Теч” компани дээр “Тослог ургамлын үр боловсруулах үйлдвэр”-ийн төслөөр оролцож байгаа юм байна.
↧