Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Супер “шонгийн мод”

$
0
0
Холливудад бичигдээгүй нэгэн хатуу хууль бий. 30 нас хэлбийвэл хүссэн ч, хүсээгүй ч кино ертөнцөөс шахагдаж эхэлдэг энэ “хууль” эмэгтэй жүжигчдийг бодвол эрчүүдийн хувьд харьцангуй зөөлөн гэж болно. 40 хүрвэл уран бүтээлчийн данснаас бараг хасагдсанд тооцож болно ч гэх. Тэгвэл өрсөлдөөний энэхүү том талбараас 80 гарсан ч арчигдаагүй цөөхөн хүний нэг бол Клинт Иствуд. Тэрбээр 1930 онд Сан-Францискод төрсөн бөгөөд энэ сарын эхээр 83 нас хүрчээ. Түүнийг ясны жүжигчин гэдэг. Найруулагчийн хувьд ч шаггүй нэгэн. 1993, 1995, 2005 онд “Оскар”-ын шагналыг шилдэг найруулагч болон продюсер, оны шилдэг кино төрлөөр хүртсэн нь түүний чансааг илтгэх биз. Клинт Иствуд 1960-1980 он хүртэл хамгийн эрэлттэй супер од байсан хэмээн Америкийн кино академийн түүхийн хуудаснаа тэмдэглэжээ. Тэрбээр ур чадвараараа төдийгүй өндөр нуруугаараа бас алдартай. 193 см өндөр түүнийг Холливудын “Шонгийн мод” гэдэг аж. Үүнээс гадна хөгжмийн зохиолчийнхоо хувьд олонд танигдсан нэгэн аж.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles