Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Байнга осол гарч хүний амь эрсддэг орон нутгийн таван зам

$
0
0
Хөдөө орон нутгийн замд хамгийн их осол гарч нас барсан болон гэмтсэн хүний тоогоор тэргүүлэх болсон 10 байршлыг тогтоожээ. Замын цагдаагийн газар, Эрүүл мэндийн яамнаас хамтран хийсэн иж бүрэн судалгааны тоон дүнд түшиглэн энэхүү газруудыг тогтоожээ. Хамгийн олон удаагийн давтамжтай осол аваар гарсан эхний таван байршлыг нарийвчлалтайгаар нь гаргажээ. Эдгээр байршилд гарсан ослуудын хохирогчид нь дандаа нас барсан гэдгийг албаныхан судалгаанд дурджээ. Үүнд: 1. Баянчандмань сумаас Хар хошуу хүртэлх \УБ Дарханы 60-74 дэх км-т\ 14 км газарт 154 осол. 2. Төв аймгийн Аргалант сумаас Уушгийн хөтөл, Баянцогт сум, Галзуу харын худаг \УБ-Өв-Ар чиглэлийн 35-67 дахь км-т\ 32 км газарт 125 тохиолдол бүртгэгдсэн. 3. Төв аймгийн Лүн сумын Цагаан хөтөлийн \135-150 дахь км\ 15 км газарт 120 осол бүртгэгдсэн. 4. Эрдэнэ сумын нутаг Баян даваа, Шавартай\УБ-Багануур дүүргийн чиглэлийн 50-68 дахь км-т\ 18 км газарт 68 осол бүртгэгдсэн байна. 5. Баян сумын Хоолтын даваа 9-р зөрлөг 24 км газарт 64 тохиолдол

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles