Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Багын дурсамж, Backstreet boys

$
0
0
-Тэмдэглэл- Энэ бөмбөрцөгийн хаана ч 90-ээд оны үед сурагч байсан, одоо ид бүтээх насандаа яваа залуусын шүтээн нь Backstreet boys байлаа. Тэд үнэхээр од байсан учир дэлхийн хаана ч очиж тоглолт хийсэн галзуу үзэгчид нь дүүрэн байдаг ажээ. Тус хамтлагийнхан эргэн нэгдсэнээ тохиолдуулж энэ онд 20 жилийн ойн аялан тоглолтоо дэлхий даяар хийж буй юм. Нэгэнт “World tour” хэмээн нэрийдсэн учир манайд ч бас тоглох тухай зар түгж, бүр энэ сарын 23-нд “Буянт ухаа” спорт цогцолборт болно хэмээн албаны цахим хуудаст нь орсон ч худал байсан. Гэхдээ Бээжинд тоглоно гэдэг монголчуудын хувьд том боломж, очиж үзэх завшаан байлаа. Тэдний тоглолтын тасалбарын үнэ 280-1280 юанийн хооронд байв. Монгол төгрөгөөр бол 66 мянгаас 300 мянган төгрөг гэсэн үг. Судлаж байгаад 480 юанийн тасалбарыг нь захиалж чадсан учир мэргэжил нэгт хэдэн найзтайгаа хамт Бээжинд очлоо. Baскstreet boys Хятадын есөн хотод тоглох хуваарийг анх гаргасан байсан ч өнгөрс өн бүтэн сайнд товлосон Shenzhen нэртэй хотын тоглолтоо цуцалсан байна лээ. Яагаад тэгснийг сайн мэдээгүй. Харин гомдсон фэнүүдийнх нь үг цахим хуудсаар нь дүүрчээ. Гэхдээ 28-нд Шанхайд болсон, 31-нд буюу өнөөдөр Чэнгду-д, зургадугаар сарын 02-нд Фүзхоу-д, 06-нд Нанжинд, 08-нд Гуанжоу-д төлөвлөсөн тоглолтууд нь хуваарийн дагуу үргэлжилж байгаа юм.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles