Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Киевээс манай иргэдтэй холбоотой ноцтой мэдээлэл ирээгүй гэв

$
0
0
Украинд үүсээд буй нөхцөл байдал улам бүр хурцдаж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамны Мэдээлэл гадаад сурталчилгааны хэлтсийн дарга Д.Энхтайванаас монгол иргэдийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж байгаа талаар тодруулга авлаа. Тэрбээр, "Украинд манай улсын 200-гаад иргэн ажиллаж амьдардгаас 150 орчим нь оюутан. Бүгд Найрамдах Польш Улсад суугаа ЭСЯ Украины асуудлыг хавсран хариуцдаг. Мөн Киевт Консулын төлөөлөгч ажилладаг. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн сарын 21-ний өдөр тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэддээ хандаж, сэрэмжлүүлэг хүргүүлсэн. Ямар нэг асуудал гарвал хэнд, хэрхэн, ямар хаягаар хандаж болохыг уг сэрэмжлүүлэгт тавьсан. Тэндэх Консулын төлөөлөгч үйл явдлыг тухай бүр нь буюу өдөрт 2-3 удаа мэдээлж байгаа. Одоогоор манай иргэдтэй холбоотой ноцтой мэдээлэл ирээгүй байна"гэсэн тайлбар өглөө.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles