Чингис бондын үлдсэн мөнгөөр санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруултад нийт 1151 төсөл ирсэн. 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй, 200 нь төслийн зорилгод нийцээгүй. Харин импортыг орлох, экспортыг дэмжих нийт төсөл 888 байгаа хэмээн Эдийн засгийн хөгжлийн сайд хэллээ. Эдгээр 888 төслийн нийт санхүүжилт 7,3 их наяд төгрөг. Үүнээс төсөл санаачлагчдын хүссэн зээлийн хэмжээ нь 4,2 их наяд төгрөг буюу нийт төслийн дүнгийн 57 орчим хувьтай тэнцжээ. Хамгийн өндөр өртөгтэй төсөл 285 тэрбум, хамгийн бага зээл нь 5 сая төгрөгийн зээл хүсчээ.
↧