“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах” энэхүү өдөр ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонгоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн 21 ээж энгэрээ мялаалгалаа.
Шагналыг гардуулсан НИТХ-ын дарга Д.Баттулга “Энэхүү сайхан баярын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонгоор энгэрээ мялаалгасан та бүхэнд дахин баяр хүргэе. Монгол улсдаа олон иргэнийг төрүүлж, өсгөн хамгийн том, агуу хөдөлмөрийг хийсэн та бүхнийг Монголын төр засаг цаашид өндрөөр үнэлэн, урамшуулах бодлого баримталж байгааг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Та бүхэн урт удаан наслаж, эрүүл энх байхыг хүсье” гэж хэлсэн юм.
↧