Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Т.Наран: Энэ онд нөхцөл байдал сайжирна гэсэн найдвар алга

$
0
0
“Монгол Нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Нарангаас нүүрсний салбарын талаар зарим зүйлийг тодрууллаа. -Энэ онд нүүрсний салбарынхан хүнд байдлаасаа хэрхэн гарах вэ. Гарц нь юу байх бол? -Дэлхийн хамгийн том худалдан авагч БНХАУ-ын зах зээл дэх нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ нь эрэлтээсээ давсан хэвээр байна. Тодруулбал, нүүрсний илүүдэл хэвээр байна гэсэн үг. Тиймээс энэ онд нөхцөл байдал сайжирна гэсэн найдвар алга. Манай улсын хувьд гэсэн нөхцөл байдал сайнгүй байна. Нүүрсний худалдааны дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-ын зах зээл дээрх нөхцөл байдлын өөрчлөлтөд бид ширвэгдсэн. Тэр өөрчлөлтөд бид бүх бурууг чихэх нь утгагүй хэрэг шүү дээ. -Нүүрсний салбарын хөгжлийг төмөр замаас хамааралтай гэдэг. Энэ асуудалд таны байр суурь ямар байна вэ? -Тэгэлгүй яах вэ дээ. Ярьсаар байгаад бараг улиг болчихжээ. Австрали улс Хятадын далайн боомтуудад нүүрсээ хүргэхдээ тонн тутамд нь 15 ам.доллар орчмын л зардал гаргадаг гэсэн. Манайх Тавантолгойгоос урд хил хүргэхдээ нэг тонн нүүрсэнд 25 ам.доллар орчмын зардал гаргаж байна. Австралийн компаниуд нүүрсээ 180 мянган тонноос доошгүй даацтай усан онгоцоор ганцхан удаа ачиж, буулгаж хэрэглэгчдэд хүргэдэг, манайх 40 тоннын даацтай машинаар дөрвөн удаа ачиж буулгаж өөрийн хил хүргэдэг байх жишээтэй.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles