Сайн хүргэн “сарын настай” гэлцэх цаг иржээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн дүү Г.Дэнзэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд очсоноор хэвлэлийн “баатар” болж амжлаа.
Гэвч тэрбээр “Миний хамтран амьдарч буй Г.Уянга Ерөнхий сайдын холын хамаатан байсан гэдгийг хожимдож мэдсэн” гэсэн тайлбар хэлж байна. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилгүй болчихдог юм байна л даа.
Аль ч талаас нь харсан Г.Дэнзэн гэдэг энэ залуу Н.Алтанхуягийн “холын хамаатан” бүсгүйтэй холбосон амьдрал, 17 тэрбумын тендерийн ашиг хонжоо гэхчлэн бүх эрх ашиг, үнэт зүйлээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалаар сольчихлоо. Зөв л дөө, МУИС-ийн багш, хэн нэгэн сайдын ажлын албанд ажиллаж байсан нь хэн бүхэнд олдоод байх аз завшаан биш шүү дээ.
↧