Монголын үндэсний олон нийтийн телевизийн “Залуу зохион бүтээгч” нэвтрүүлгийн энэ жилийн ялагчаар “Танан импэкс” компанийн өрмийн цахилгаанчин Бат-Эрдэнийн Батзаяагийн оролцсон багийн хийсэн хог ачих автомашины тоноглол шалгарсан юм.
Түүний бүтээл нь Улаанбаатар хотын хог хаягдлыг бууруулан, ТҮК-иудын ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх зорилготой аж. Тэрбээр оюутан байхдаа “Үндэсний робокон” тэмцээнд дөрвөн жил дараалан оролцож дээгүүр байр эзэлж байсан чадварлаг залуу юм.
Зохион бүтээх хоббиндоо хөтлөгдөн ажлынхаа хажуугаар ШУТИС-ийн МИС-ийн “Робокон” тэмцээнд оролцох багийн зөвлөх багшаар ажилладаг ажээ.
↧