Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хэн юу хэлэв

$
0
0
С.Одонтуяа: Цалинг гэнэт нэмэгдүүлэх нь эдийн засагт аюултай -Ахмадуудын тэтгэврийг нэмэх ёстой гэх улс төрийн шоу дуусч ах­мадууд багахан ч гэсэн тэтгэврээ нэмүүлсэн. Харин улс төрийн нам эвсэл, улстөрчдийн шоу нь багш, ажилчдын цалин тэтгэврийг нэмэх тухай бөгөөд энэ асуудлаар МҮЭХ, МАН-ынхан удаа дараа мэдээлэл хийж, цалинг даруй 30 хувиар нэмэх ёстой гэх шаардлага тавьж байгаа бөгөөд энэ асуудалд өн­гөрөгч долоо хоногт олны ан­хааралд байсан юм. Энэ асуудалд хамгийн бодит дүгнэлтийг УИХ-ын гишүүн, эдийн засагч С.Одонтуяа хийсэн байна. Тэрбээр, ца­лин тэтгэврийг нэмэгдүүлэх нь зөв гэсэн байр суурийг барим­тал­даг ч маргааш гэнэтхэн нэ­мэг­дүүлнэ гэдэг бол эдийн зас­гаа татаж унагаах аюултай гэж тодорхойлжээ. С.Одонтуяа ги­шүүн “Энэ бол арай цаг нь бо­лоо­гүй асуудал. Энд хэд хэдэн ноц­­той хүчин зүйлүүд байдгийг са­нах ёстой. Нэгдүгээрт бид ху­вийн хэвшлийн үйл ажиллагааг до­гол­дуулах аюултай байгаа.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles