Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ

$
0
0
Хот хүрээгээ тэлэн, хот суурин газрын хүн ам эрчимтэй өсч, бүтээн байгуулалт ид өрнөж байгаа өнөөгийн нөхцөлд хүн амын тав тухтай амьдралын баталгааг хангах чухал хүчин зүйл нь ус хангамж, ариутгах татуургын найдвартай үйлчилгээ юм. 2012 оны байдлаар улсын хэмжээнд энэхүү салбарт нийт 105 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллага үйл ажиллагаа явуулж байна.Үүнээс: 67 хувь нь Улаанбаатар хотод, 33 хувь нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр байгууллагын үйлчилгээний чанар, хүчин чадал, чадвараас хот, суурин газрын хүн амын тав тухтай амьдрах нөхцөл, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, хүрээлэн буй орчны орчны байдал ихээхэн хамааралтай юм. Тэгвэл ийнхүү нэн тэргүүнд анхаарал тавих ёстой энэ салбар өнөөдөр ямар түвшинд байгааг товч танилцуулъя. Хэдийгээр бүтээн байгуулалт, шинэ барилга байгууламжинд асар их хөрөнгө оруулалт зарцуулж байгаа боловч ашиглалтын асуудал хүндрэлд ороод байна. Ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламж, шугам хоолой, тоног төхөөрөмж ихээхэн хуучирсан, усны алдагдал өндөр гээд олон зовлон тоочиж болно. Энэ бүхэн юунаас болов яагаад бид өнөөдөр ийм байдал хүрэв гэсэн асуулт гарах нь дамжиггүй. Энэ асуултанд олон хариулт бий.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles