Хойд Солонгос Йонбенийн цогцолборын цөмийн реакторыг дахин сэргээх үйл явцад нэлээд амжилт олсон гэж Мэриленд мужид байдаг Жон Хопкинсийн их сургуулийн дэргэдэх судалгааны төвийнхөн үзэж байна.
Цөмийн реакторын үйл ажиллагааг ойрын 1-2 сарын дотор дахин сэргээх боломжтой болсон ч Пёньяанд реакторыг ажиллуулах түлш байгаа эсэх нь тодорхойгүй. Хойд Солонгос дөрөвдүгээр сард реакторыг дахин сэргээх бодолтой байгаагаа мэдэгдсэн. Түүнийг “тусламжийн хариуд зэвсэг хорогдуулах" зөвшилцлийн хүрээнд 2007 оны долдугаар сард хаасан юм.
Үүний дараахан реакторын хөргөгч цамхагийг дэлбэлсэн боловч удалгүй объектын зориулалтыг өөрчлөх үйл ажиллагааг зогсоожээ. Энэ оны хоёрдугаар сарын 12-нд БНАСАУ цөмийн ээлжит туршилтаа явуулсны дараа олон улсын хамтын нийгэмлэгээс Пёньяаны эсрэг шинэ хориг арга хэмжээ авснаас болж Солонгосын хойгийн байдалд хурцдаж, улмаар Хойд Солонгос Йонбенийн цөмийн реакторыг дахин сэргээх шийдвэрээ зарласан юм.
↧