Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар Эрүүл мэндийн сайд Н.Удвал мэдээлэл хийлээ.
ЭХЭМҮТ-д өнгөрсөн нэгдүгээр сард Удамзүйн лаборатори ашиглалтад орлоо. Ургийн гажиг, генийн өөрчлөлтийг эхийн хэвлийд нь оношлох өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий тус лабораториор хүссэн хүн бүр үйлчлүүлэх боломжгүй. Аймаг, дүүргийнхээ Нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгт орж, ямар нэг эмгэгтэй байж болох эхчүүдийг тус лабораторид оношлуулах гэнэ. Энэ оны эхний хоёр сарын байдлаар 11 төрлийн төрөлхийн гаж хөгжилтэй 85 хүүхэд төржээ. Үүнээс 50.6 хувь нь орон нутагт, 49.4 хувь Улаанбаатарын иргэн байв. Ургийн гаж хөгжлийг эхийн хэвлийд оношлоод, эмчлэгдэх боломжгүй эмгэгтэй тохиолдолд эцэг, эхийн хүсэлтээр жирэмслэлтийг зогсоодог байна.
↧