Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Монголд эмчилж чадахгүй байгаа өвчний судалгааг хийж эхэллээ

$
0
0
Монголдоо оношилж, эмчилж чадахгүй байгаа 33 өвчний жагсаалтыг Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталжээ. Монголчууд хоёр шалтгаанаар гадаадын эмнэлэг рүү явж байна. Нэг нь Монголд эмчилж чадахгүй байгаа учраас, нөгөө нь өөрийн сонголтоор гадаад руу явж байгаа. Эрүүл мэндийн яамнаас энэ жил Монголдоо эдгээр өвчнийг оношилж, эмчилдэг болох зорилт тавин ажиллаж эхэлсэн бөгөөд энэ асуудлыг хоёр замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. “Нэгдүгээрт, дотоод нөөц бололцоогоо ашиглан ажиллана. Хоёрдугаарт, гадаадаас өндөр нарийн мэргэжлийн эмч нарыг багаар нь урьж эмчилж чадахгүй байгаа хүнд өвчнийг эмчилдэг болно” гэж Н.Удвал сайд ярилаа. Энэ ажилтай холбоотойгоор Эрүүл мэндийн яам өнөөдрөөс эхлэн “Монголдоо оношлуулж, эмчлүүлж чадахгүй” гэсэн хариу сонссон хүмүүсийн өвчний судалгааг авахаар болжээ. Иргэд энэ тухай мэдээллээ Эрүүл мэндийн яамны хаягаар болон утас, и-мэйлээр явуулах боломжтой.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles