Нийслэлд IV амаржих газрыг байгуулах тухай 2004 он буюу арван жилийн өмнөөс ярьж, 2011 оны хавар буюу дөрвөн жилийн өмнө шав тавьсан дөрөвдүгээр амаржих газрын барилгын ажил зогсчээ. Энэ таагүй мэдээг Эрүүл мэндийн сайд Н.Удвал өгөв.
Яармагийн дэнж дээр барьсан 300 ортой тус амаржих газрын барилга баригдсан ч дулаанаар хангах дэд бүтцийн асуудлыг шийдээгүйгээс энэ ажил бүрэн зогссон байна. Тиймээс суурийг нь тавиад мөн дөрвөн жил болж байгаа Нийслэлийн III амаржих газрын барилгыг энэ онд ашиглалтад оруулна гэж Н.Удвал сайд өнөөдөр мэдээллээ.
↧