Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Н.Удвал: II эмнэлгийг улс төрийн шалтгаанаар торлосон

$
0
0
Эрүүл мэндийн сайд Н.Удвал салбарынхаа үйл ажиллагааны талаар өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Нэг сонины сэтгүүлч түүнээс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт Н.Энхбаярыг хэвтүүлэн эмчлэхийн тулд төмөр тор хийснээ эмнэлгээс гарахад нь авсан. Бусад хоригдлыг яагаад түүн шиг тусгайлан эмчилдэггүй вэ? гэсэн асуулт тавьсан нь түүнийг багахан бухимдуулав. Н.Удвал сайд “Бүх эмнэлэг хоригдлуудад үйлчилгээ үзүүлдэг. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн нэг тасгийг улс төрийн шалтгаанаар торлохоос аргагүй болсон” гээд “Ийм асуулт дахин тавихгүй бол сайн байна” хэмээн дургүйцлээ илэрхийлэв.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles