Нийслэлийн үсчин гоо засалчдын тэмцээн уржигдар болж өндөрлөсөн билээ.
Тэмцээний хоёрдугаар байрын шагналт “Цэрэнханд” танхимын үсчин Д.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Юуны өмнө танд баяр хүргэе. Энэ тэмцээнд хэд дэх жилдээ оролцож байгаа вэ?
-Баярлалаа. Нийслэлийн тэмцээн тав дахь удаагаа оролцож байна. Энэ жил 200 гаруй үсчин, гоо засалч оролцсон. Тэмцээний цар хүрээ, нэр хүнд жил бүр өссөөр байна. Манай үсчид энэ тэмцээнд ач холбогдол өгч, бэлтгэл сайтай ордог болжээ. Жил бүрийн тэмцээнээс олон зүйлийг сурч, дадлагаждаг.
-Тэгвэл туршлагын хувьд бусад оролцогчоос дутахааргүй арвин байжээ?
-Жил бүр тэмцээн, уралдаанд оролцож байхдаа байр эзэлнэ гэхээс ээ суралцах, илүү ихийг мэдэж авахыг хичээдэг. Энэ удаагийн тэмцээнд оролцохдоо сайн судалгаа хийсэн.
↧