Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 20 шахам үзэгтэй тамирчин, Батлан хамгаалах яамтай хамтран үндэсний их баяр наадмын өмнөхөн сурвалжлага хийхээр болсон нь энэ долоо хоногийн эхний өдөр тохиолоо.
Улаанбаатараас эртлэн гарсан бид Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын зүүн хойно байх Зэвсэгт хүчний 0232 дугаар анги буюу Төрийн торгон сүргийн тусгай салаанд ирэхэд нар дөнг өж үдлэж байлаа. Аяны дөрөө мултлах энэхэн мөчид агтны хөлсний үнэр хамар цоргиж угтав. Боржигоны сэлүүхэн хойморт, Монгол төрийн хийморийн бэлгэдэл мөнг өн тууртнууд амирлангуй бэлчинэ. Нутаг нутгаас шигшигдэн ирсэн төрийн торгон сүргийн 32 ажнайг энэ ангийн цэрэг эрс өнгө зүс алдуулахгүй маллах чухал үүрэгтэй.
↧