Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Байрны орцонд мөнгөн ус асгарч, хөл хорио тогтоолоо

$
0
0
Байрны орцонд мөнгөн ус асгарсан хэрэг гарлаа. Тодруулбал Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг 51 дүгээр байрны орцонд мөнгөн ус асгарсан тухай дуудлага өчигдөр өглөөний 10.00 цагийн үед нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Уг дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон цагдаагийн хэлтсийн ажилтнууд тус байранд ажилласан. Биднийг очиход цагдаагийн байгууллагын ажилтнууд орцонд асгарсан мөнгөн усыг гадагш тархахаас сэргийлж тус байрны үүдийг битүүмжлэн оршин суугчдыг гэрээсээ гарч, орохыг хориглосон байв. Хөл хориог өчигдөр өглөөний 11.00 цагийн үед тавьсан бөгөөд үдийн 14.00 цагийн үед ч хориог цуцлаагүй байв.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles