Бээжин хотын Тяньаньмэний талбай дээр болсон эмгэнэлт явдлын ой тун удахгүй тохиох гэж байгаатай холбогдуулан Хятадын засаг захиргаанаас интернэтийг хянах ажиллагааг хүчтэй болгож эхэллээ.
“Sina Weibo” блогт “өнөөдөр”, “маргааш”, “ энэ жил”, “онцгой өдөр” гэх мэт болон хэд хэдэн тооны хувилбаруудын ашиглалтыг блокдсон байна хэмээн “Гардиан” сонинд бичжээ. Гэхдээ зарим нэгэн хэрэглэгчид энэ хоригийг тойрч гарах аргаа ч олсон бололтой. Тэд төрөл бүрийн зураг ашиглаж байгаа гэнэ.
↧