36 настай Лаура Касперзак болон түүний охин, дөрвөн настай Мини нар Instagram-д “од” болоод байна.
Учир нь тэд хамтдаа йогоор хичээллэдэг нь хүмүүсийн хайрыг ихэд татаад байгаа аж.
Тэд нийт 725 мянга гаруй дагагчтай бөгөөд Лаура “Тэр толгой дээрээ зогсох йогийн дасгал хийж намайг зураг авахыг хүссэн. Зургийг нь дартал тэр “Алив, харъя” гэснээ “Өө ээжээ, дахиад дараад өг. Би инээмсэглээгүй байна” гэсэн. Охин минь надтай хамт йогоор хичээллэх маш их дуртай” гэжээ.
Лаура бол спортын хөгжөөн дэмжигчийн багийн гишүүн болон гимнастикчин байсан, 17 жил йогоор хичээллэж байгаа бүсгүй аж. Тэрээр гэр бүлийн бүх гишүүдээ йогт “уруу татсан” бөгөөд нөхөр нь мөн йогоор хичээллэдэг гэнэ.
↧