Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нуруундаа эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тухай хэвлэлээр мэдээлсэн.
Төрийн тэргүүний эмчилгээг Япон улсад хийлгэхээр төлөвлөж буйг түүний эмч хэвлэлд ярьсан юм. Тэрээр ирэх долоо хоногт эмчилгээнд явах юм байна. Ерөнхийлөгч өмнө нь хоёр ч удаа Монголдоо мэс засал хийлгэж байсан. Харин энэ удаад гадаадад эмчлүүлэх шаардлагатай болжээ.
Ерөнхийлөгчийн онош гадаадад эмчлүүлэх өвчний жагсаалтад багтдаг бөгөөд заавал мэс засал хийлгэх ёстойг эмч нь хэлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч мэргэжилтэй. Тиймээс сэтгүүлчийн ажил мэргэжлийг онцлогийг ойлгон, сурч боловсрох тал дээр нь өөрийн зүгээс дэмжсээр ирсэн.
Иймд мэргэжил нэгтнүүдийнх нь зүгээс Ерөнхийлөгчийг эмчилгээгээ амжилттай хийлгэхийг хүсч, сэтгэл санааны хувьд дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
М.Ган
↧