Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсөвт царцаалт хийсэн нь төсвийн том шинэчлэл болж чадлаа. Анх төсөвт царцаалт хийхэд үүнийг буруутгаж бүтээн байгуулалтын өч төчнөөн ажил зогсож байна хэмээн шүүмжилсэн нь олон.
Гэтэл Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд “0,0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоох, гүйцэтгэл, хэрэгжилтийн явц байдалд аудит хийсэн дүн шинжилгээний тайланг харахад бүтээн байгуулалтын ажлыг зогсоох биш “Бугшсан авлига”, “Зохиомол андуурал”-ын сүлжээг таслан зогсоож улсын төсөвт шинэчлэл хийсэн нь илэрхий харагдаж байна.
↧