Зам тээврийн сайд А.Гансүх болон албаны бусад хүмүүс энэ сарын 10, 11-ний өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Айлчлалын талаар болон бусад асуудлын талаар Зам тээврийн сайд А.Гансүхтэй ярилцлаа.
-Та БНСУ-д айлчлаад ирлээ. Энэ удаагийн айлчлалын гол зорилго юу байв?
-Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны дэд сайд болон Газар, дэд бүтэц, тээврийн сайд, Экспорт, импортын банк болон бусад томоохон компаниудын төлөөлөлтэй уулзлаа.
Тухайлбал, “Самсунг” гэх мэтчилэн томоохон компанийн төлөөлөлтэй уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Солонгос улс өндөр технологитой, дэд бүтэц, тээвэр дээд төвшинд хөгжсөн. Монгол Улстай улс төр, эдийн засгийн хувьд маш тааламжтай харилцаатай, гуравдагч хөрш гэж тооцогддог улс. Энэ утгаараа бид Солонгос улстай дэд бүтцийн салбарын харилцааг өндөр төвшинд, өргөн хүрээнд хөг¬жүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс энэ улсад айлчилж, дэд бүтцийнхээ хөгжлийн талаар ярилцахаас гадна өмнө нь яриг¬даж байсан төсөл, яриа хэлэлцээрээ сэргээж, шинээр ямар ажил хэрэгжүүлэх вэ гэдгээ ярилцлаа.
↧