Улаанбаатарт эрчимтэй хөгжиж буй салбар бол нийтийн хоол үйлдвэрлэл. Аль ч цаг үед хоол үйлдвэрлэлийн бизнес хамгийн ашигтай байдаг аж. Гэхдээ цайны газрууд хүний эрүүл мэнд, стандартад нийцсэн хоол хийж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Зарим зоогийн газрын хоол бэлтгэдэг өрөөнөөс махны муудсан үнэр хамар цоргих энүүхэнд. Шалан дээгүүр нь шороотой төмс, элдэв төрлийн хог хөглөрч харагддаг. Ханан дээр нь жоом давхиж үзэгдэх нь ч бий.
↧