“Монголын эдийн засгийн чуулган-2014” энэ сарын 24, 25-ны өдрүүдэд болох гэж буй. Энэ удаагийн чуулганы нэг онцлог нь “Эрүүл мэндийн салбарын засаглал”-ын асуудлыг анх удаа хөндөх гэж байгаа юм. Эрүүл мэндийн засаглал гэж юу вэ. Засаглалыг сайжруулснаар ямар үр дүнд хүрэх вэ. Засаглал муу байгаатай холбоотойгоор өнөөдөр ямар хор хохирол үүсэж байна вэ. Энэ бүх асуудлыг удахгүй болох эдийн засгийн чуулганаар хэлэлцэнэ.
↧