Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Холливудын хамгийн сайн 10 аав

$
0
0
Холливудын “Хамгийн сайн 10 аав”-ыг та бүхэнд танилцуулж байна. Эмэгтэйчүүдэд зориулсан www.sheknows.com вэбсайтаас энэ жагсаалтыг гаргажээ. Тэд ар гэртээ анхаарал хандуулдаг, үр хүүхдэдээ цаг зав гаргаж чаддаг үлгэр жишээч аавуудыг нэрлэсэн байна. 1. Мэттью МакКонахи, 44 настай Саяхан Оскарын шагнал хүртсэн Мэттью МакКонахи шилдэг эрэгтэй жүжигчнээс гадна “шилдэг” аав гэнэ. Тэрээр Бразилийн загвар өмсөгч, телевизийн хөтлөгч Камила Элвэстэй 2006 онд танилцаж, 2012 онд хуримаа хийжээ. Хосууд өдгөө гурван хүүхэдтэй. Мэттью МакКонахи мундаг эцэг байхаас гадна хүүхдийн төлөө сайн үйлс хийдэг нэгэн гэнэ. Мэттью “Амьдраад байгаарай” хэмээх өвөрмөц нэртэй сайн үйлсийн санг үүсгэн байгуулжээ. Энэхүү сан нь өсвөр насны хүүхдүүдэд идэвхтэй амьдралаар амьдарч, тэр тусмаа амьдралын эрүүл хэв маягийг уриалж, сайн хүн болоход нь туслах зорилготой аж.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles