Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Н.Баярмаа: Хөгшрөхөөрөө сэтгэл амар аялахсан

$
0
0
Бусаны кино наадамд түрүүлсэн “Алсын удирдлага”-ын гол дүрийг бүтээсэн, энэ сарын 22-нд нээлтээ хийх “Нора” жүжгийн Норад тоглож буй жүжигчин Н.Баярмаатай ярилцсанаа хүргэе. -Таны тухай судлах гэтэл “Алсын удирдлага” киноноос өөр сэдвээр ярилцлага өгч байгаагүй юм байна. Тэгэхээр анх яаж жүжигчин болсон тухай ярианаас эхэлье. -Багаасаа л урлагт хайртай, жүжигчин болохыг мөрөөддөг байсан. Сургуулийн урлагийн үзлэгт идэвхтэй оролцоно. Гэхдээ энэ мэргэжил надаас их хол санагдаж жүжигчин болно гэдэгтээ итгэлгүй байлаа. Соёл урлагийн их сургуульд шалгалт өгөхдөө их сүрдэж, хэцүү юм байна, тэнцээгүй байх, дүнгээ сонсохгүй ээ гэхэд ээж “Тэгвэл би очно” гэхээр нь аргагүйн эрхэнд дагаад явтал нэгдүгээр шатандаа тэнцсэн байсан. Тэгээд шалгалт өгөх бэлтгэлгүй, ямар үзүүлбэр үзүүлдгийг ч мэдэхгүй, хүүхдүүдээс асууж, гадаа бэлдэж байгаад орсон.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles