БНМАУ-ын дэслэгч генерал, Батлан хамгаалахын сайд асан Л.Моломжамцтай ярилцлаа. Түүнийг хоёр системийн зааг дээр буюу 1989 онд Батлан хамгаалах салбарыг удирдаж байсан гэдгээр нь бид сайн мэднэ. Тэрээр Сүхбаатарын талбай дээрх жагсаал, өлсгөлөнг цэрэг, зэвсгийн хүчээр тараахын эсрэг байр суурьтай байснаараа Монголын ардчилсан хувьсгал тайван замаар амжилтад хүрэхэд түүхэн гавьяа байгуулсан нэгэн. Л.Моломжамц генерал одоо ч батлан хамгаалах салбарт хүчээ өгөн, Стратеги судлалын хүрээлэнгийн Бодлогын зөвлөлд аюулгүй байдлын шинжээчээр ажиллаж байна.
↧