Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Хурдан морь унаач хүүхдийн эрхийг хамгаалахаар санал нэгдлээ

$
0
0
Сүүлийн үед хурдан морь унаач хүүхдүүдийн асуудал анхаарал татах болсон. Өнгөрсөн хавар хоёр хүүхэд хурдан морины уралдааны үеэр, унаж эндсэн. Тиймээс хүүхдийн аюулгүй байдлыг хангах, нөгөө талаас хариуцлага хүлээх эзэнтэй байх асуудал яригдаж байгаа. Энэ асуудлаар өчигдөр “Хурдан морь унаач хүүхдийн хамгаалал-2013” зөвшилцөх уулзалт Төрийн ордонд боллоо. Энэхүү уулзалтад ХАХНХЯ, ССАЖЯ, ЭМ Я, Хөдөлмөрийн яам, ҮХААЯ, БХЯ, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Хурдан морины салбар комисс, Морин спорт уяачдын холбоо, Хүүхэд, хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл, уяачид, морины эздийн төлөөлөл оролцсон юм. Энэ удаагийн зөвшилцөл уулзалтаар хурдан морь унаач хүүхдийн амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, хурдан морь унаж уралдах хүүхдийн хүсэл эрмэлзлийг зөв, ухаалаг дэмжих.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles