Malaisya Airlines иргэний агаарын тээврийн компанийн алга болсон Боинг 777-200 онгоцыг Хятад нутаг дэвсгэрээсээ хайж эхэлсэн талаар Синьхуа агентлаг БНХАУ-д суугаа Малайз улсын элчин сайд Хуан Хуаэйканийг иш татан мэдээлж байна.
Малайзын ерөнхий сайд Нажиб Тун Разак хөлөг онгоц газартай холбоо тасарч, алга болсноос хойш хоёр чиглэлд ниссэн байж болзошгүй гэж мэдэгдсэний дараа дээрх шийдвэрийг Хятадын зүгээс гаргасан байна.
↧