Quantcast
Channel: GoGo Мэдээ
Viewing all articles
Browse latest Browse all 74976

Зурагт, компьютер тоглоом гэр бүлийн уур амьсгалд сөргөөр нөлөөлдөг

$
0
0
Зурагт, компьютер тоглоомууд нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд сөргөөр нөлөөлдөгөөс гадна хүүхдийг таргалалттай болгодог болохыг Австралийн судлаачид тогтоожээ. Энэхүү судалгаагаар цахилгаан төхөөрөмж, тэр дундаа зөөврийн болон суурин компьютер, таблет зэргийг их хэрэглэдэг хүүхэд сөрөг сэтгэл хөдлөл ихтэй, бие бялдар эрүүл мэндийн хувьд бага хэрэглэдэг хүүхдүүдээс сул дорой болохыг баталжээ. Мөн үүнтэй төстэй нэгэн судалгааг Америкийн судлаачид хийсэн бөгөөд тэд аливаа дэлгэцийн өмнө ихэнх цагаа өнгөрөөдөг хүүхэд бусдаасаа илүү жинтэй болохыг тогтоосон. Харин тус улсын Хүүхдийн өвчин судлалын төвөөс гаргасан зөвлөмжинд хүүхдийг өдөрт хоёроос дээшгүй цагаар дэлгэцийн өмнө байлгаж болно гэж заасан байдаг аж. Судалгааны багийн ахлагч, Мелбурнын Дэакин их сургуулийн багш Трина Хинклэй “Бага насны хүүхэд таблет, ухаалаг утас, компьтер зэргийг сүүлийн үед их хэрэглэх болсон. Энэ нь хүүхдийн эрүүл мэндэд маш сөрөг үр дагавартайг судалгаагаар батлагдлаа” гэжээ. Судалгаанд нийт 112 ээж, 103 аав болон тэдний 5-9 насны 213 хүүхэд хамрагджээ.

Viewing all articles
Browse latest Browse all 74976

Trending Articles