Өнөөдөр буюу 19-ний өдрийн 10.00 цагаас "УС-2014"Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ Ус сувгийн удирдах газрын Сургалтын төвийн байранд болох гэж байна.
Үзэсгэлэнгийн зорилго нь Дэлхийн усны өдөр гуравдугаар сарын 22-нд болохыг тохиолдуулан ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа, усны дэвшилтэт техник, технологийг олон нийтэд таниулах, мэдлэг, мэдээлэл олгох, иргэдэд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа хэрхэн хүрдэг, түүний үнэ цэнийг ойлгуулах, зөв хэрэглээг хэвшүүлэх ажээ.
↧