“МИАТ” компанийн Бодлого төлөвлөлтийн газрын захирал асан С.Билэгсайхан МоАХ-ны анхдагчид хэмээх эрхмүүдийн хамт өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрээр төрийн ажлыг мэргэжлийн бус, ашиг хонжоо хайсан, ар өврийн хаалгаар орж ирсэн хүмүүс хийж байгааг шүүмжилсэн юм.
С.Билэгсайхан, “МИАТ компанийн ганцхан захирлын халаасанд 40 цэцэрлэг барих хэмжээний мөнгө байх жишээтэй. Нэг жилийн хугацаанд би тус компанийн доторх бусармаг үйл явдалтай тэмцлээ. Ганцаараа тэмцээд хүчрэхгүй юм байна. Мэргэжлийн гээд байгаа хүмүүс нь улсаас хэдэн тэрбумаар нь идчихээд одоо шоронд суусан. Мөн төрийн компанид ашиг сонирхлын зөрчилтэй, хоорондоо холбоо сүлбээтэй нэлээд хэдэн хүн байна. Авлигатай тэмцэх газарт энэ талаар мэдээлэл өгтөл ажлаас хууль бусаар халчихсан” гэсэн юм.
↧