Манай улсын гар бөмбөгийн пара тамирчид Инчеон дахь Азийн Пара наадам болон Польш улсад болох Дэлхийн аваргын тэмцээний эрхийг авахаар Ираны Мешхед хотод болох тэмцээнд өрсөлдөх гэж байгаа аж.
Өмнө нь энэхүү тэмцээнд хүсэлт гаргасан улс бүрийн пара тамирчдыг хүлээн авч оролцуулдаг байсан бол энэ жилээс эхлэн эрүүл тамирчидад тавигдах шаардлагатай ижил буюу урьдчилсан тоглолтонд өрсөлдөж оролцох эрхээ авахаар болсон байна.
Тиймээс манай улсын тамирчид энэхүү тэмцээнд оролцож чадахгүй бол хоёр томоохон тэмцээнүүдэд өрсөлдөх эрхгүй болох аж.
↧