Баянхонгор аймгийн Өлзий сумын харъяа Бумбатын амны Тоосгоны үйлдвэрийн харуулын байранд гал гарч гэртээ байсан таван настай хүү угаартан амиа алджээ. Өчигдөр үдийн 10:00 цагийн үед гал гарч хөрш айлын иргэн аймгийн түргэн тусламжийн 103 дугаарын утсанд удаа дараа дуудлага өгсөн ч ирж амжаагүй байна.
↧