Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн захиргаа, төсвийн болон тэдгээрийн харьяа бүх байгууллагын ажлын цагийн хуваарь өглөө 08.00-12.00, өдөр 13.00-17.00 цаг болоод даруй жил хагасын нүүр үзээд буй.
Тэгвэл Сүхбаатар аймгийн ИТХ-аас төрийн байгууллагуудынхаа ажлын цагийг мөн дээрх байдлаар тогтоожээ. Ирэх сарын 1-нээс тэндхийн төрийн албан хаагчид нийслэлийнхэн шиг 08.00 цагаас ажлаа эхлэх нь.
Нийслэлийнхэн замын ачааллыг бууруулах гэж ажлын цагийг урагшлуулсан бол Сүхбаатарт зүгээр л цаг ашиглалтыг сайжруулж, үр дүн, бүтээмжээ дээшлүүлэхийн тулд ийн шийдвэрлэжээ.
↧