Хил хамгаалах байгууллагаас энэ жилийг “Офицеруудын манлайллын жил” болгох зорилготой ажиллаж байгаа.
Үүнтэй холбоотойгоор яруу найрагч, хошууч генерал С.Гүржав, хөгжмийн зохиолч, удирдаач, хурандаа Б.Ганхуяг, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Энхбаяр, хөгжмийн зохиолч, дэд хурандаа, урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од, хөгжмийн зохиолч, удирдаач, дэд хурандаа Т.Ганболд нар хамтран “Офицерууд” нэртэй тоглолтоо энэ сарын 26-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ.
Энэ талаар хөгжмийн зохиолч Т.Сэр-Одтой ярилцлаа.
-Та сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллав?
-Он гарсаар СУИ С-даа докторантураар сурч байгаа, энэ жил төгсөнө. Цаашлаад оны өмнөхөн миний ажилласан томоохон бүтээлийн нэг бол “Босго тотго” олон ангит уран сайхны киноны хөгжмийг бичлээ.
Энэ киног МҮОНТ, Хил хамгаалах ерөнхий газартай хамтарч хил хамгаалах байгууллагын түүхт 80 жилийн ойд зориулж хийсэн юм. Энэ кинонд зориулж давхацсан тоогоор 205 хөгжмийн бүтээл төрүүлсэн. Үүнийг бичихийн тулд би бүтэн жилийг зарцуулсан шүү. Үүнийгээ тун удахгүй чуулбар зохиол болгож гаргана.
↧