“Буянт ухаа-1” хороололд захилга өгөх хүсэлтэй иргэдийг энэ сарын 10-наас эхлэн 14 хоног бүртгээд, бүртгэх ажил маргааш 18.00 цагт дуусах гэж байна.
Нийслэлийн оршин суугчдад зах зээлийн хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц худалдах боломж учир иргэд тус хороололд олноор захиалга өгч байгаа. Бүртгэлийн нийслэлд янз бүрийн байршилд суурилуулсан 20 ширхэг ТҮЦ машинаар явуулж байгаа бөгөөд
ТҮЦ машин иргэдийг бүртгэхдээ иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийг мэдээллийн сангаас шүүх юм. Тиймээс тухайн иргэний мэдээлэл нь Засгийн газрын журмын иргэний бүртгэлтэй холбоотой хэсгийн шаардлагад нийцээгүй байвал ТҮЦ машин бүртгэхээс татгалзсан хариу өгөх юм.
↧